WeVenue reception area
Амьд
Үзэсгэлэнтэй
Сэтгэл хөдөлгөм
Амттай
Үзэсгэлэнтэй
Амьд
Үзэсгэлэнтэй
Дурсамжтай
Сэтгэл хөдөлгөм
Үзэсгэлэнтэй

Солонгос орныг зорих зугаатай дурсамжтай аяллыг тань бид хамт бүтээнэ

Napa Valley fields

Монгол хүүхдийн хөгжлийг дэмжигч
GNL TOUR

Таны худалдан авсан аяллын бүтээгдэхүүний орлогоос хүн тутмын $10-ийг бид
Монгол хүүхдийн төлөөх сайн үйлсэд хандивладаг.

Inside seating area
Outdoor seating area
Inside seating area
Outdoor seating area

KTO итгэмжлэгдсэн
аяллын оператор  

БНСУ-ын Элчин Сайдын Яамны харьяа Солонгосын Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпораци(KTO, 한국관광공사) нь Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газраараа дамжуулан Солонгос аяллыг сурталчлан, таниулах ажлыг улсаа төлөөлөн зохион байгуулдаг билээ. Тус компани нь KTO-ийн итгэмжлэгдсэн аяллын оператор юм.

Бидний онцлог

Аялал гэдэг нэг төрлийн уран бүтээл юм. Аялал нь хүний сэтгэлийг хөдөлгөн, сайн төлөвлөсөн аялал нь сайхан зурсан зураг мэт давтагдашгүй мэдрэмжийг төрүүлнэ. Бид аяллыг гараа гарган урлах зураач мэт зөвхөн таны төлөө бүтээх болно.

Амьд
Үзэсгэлэнтэй
Сэтгэл хөдөлгөм
Амттай
Үзэсгэлэнтэй
Үзэсгэлэнтэй
Амьд
Сэтгэл хөдөлгөм
Амттай
Амьд
001
001
Хамтын ажиллагаа

Бид Солонгосын нэр хүнд бүхий олон тооны аялал жуулчлалын байгууллагуудтай хамтран таны аяллыг төлөвлөх болно. Хамтран ажиллагч байгууллагууд маань олон жилийн туршлагатай, салбартаа тэргүүлэгч байгууллагууд байх тул танд аюулгүй, найдвартай, мөн мэргэжлийн өндөр төвшний үйлчилгээг үзүүлэх болно.

002
002
MICE аялал

Сүүлийн жилүүдэд уулзалт(meeting), урамшуулал(incentive), цугларалт(сonference), үзэсгэлэн яармаг(exhibition) гэх англи үгнүүдийн товчлол болох MICE аялал нь жуулчлалын салбарын томоохон чиг хандлага болж байгаа билээ. Өөрөөр хэлвэл дэлхий нийтэд бизнес аялал, томоохон үзэсгэлэн яармаг зэргүүдэд байгууллага хамт олон мэргэжлийн салбарынхан нэгдэн оролцонгоо арга хэмжээ зохиогдож буй бүс нутгаар аялах тохиолдол их болжээ. БНСУ ч мөн энэ чиглэлийг даган MICE аяллын дэд бүтцээ идэвхтэй хөгжүүлсээр байна.

003
003
Мэргэжлийн аялал

50 сая гаруй хүн амтай Солонгос орноос бүх төрлийн сонирхолтой хүмүүсийг олж болно. Мото спорт, дугуйн спорт, ууланд болон хаданд авиралт, загасчлал, морин спорт, усан спорт, гар урлал, зураг авах аялал, урлаг, соёл, түүх, архелиогийн аялал гэх мэт өөрийн сонирхдог, мэргэжлийн салбарын аяллаа та манай Солонгос хэлтэй менежерүүдтэй хамтран төлөвлөөрэй.

004
004
Гэр бүлийн аялал

Гэр бүлээрээ аялах үед хамгийн сэтгэл хангалуун байх ёстой хүмүүс бол "Хүүхэд" гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх биз ээ. Everland, Lotte World тоглоомын цогцолборууд, усан парк, далайн эргийн галт тэрэг, төмөр замын унадаг дугуй, амьтны хүрээлэн, аквариум гэх мэт аяллын туршид таны хүүхдэд сайхан дурсамж үлдээх олон төрлийн боломжууд Солонгос аялалд бий.

005
005
Эрүүл мэнд, алжаал тайлах аялал

Таны эрүүл мэнд таны болон таны гэр бүлийн хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө юм. Солонгосын өндөр хөгжсөн эрүүл мэндийн шинжилгээний үйлчилгээг аялангаа авснаар та эрүүл мэндээ хамгаалж, гэр бүлдээ ухаалаг хөрөнгө оруулалт хийгээрэй.

Цайны соёл, уламжлалт анагаах ухаан, дорнын массаж, цэцгэн эмчилгээ, усан эмчилгээ, халуун рашаан гэх мэт дорно дахины алжаал тайлах Well-Being соёлын томоохон төлөөлөл бол Солонгос орон юм.

Амьд
Үзэсгэлэнтэй
Сэтгэл хөдөлгөм
Амттай
Үзэсгэлэнтэй
Амьд
Үзэсгэлэнтэй
Дурсамжтай
Сэтгэл хөдөлгөм
Үзэсгэлэнтэй
Таны аяллын итгэмжит хамтрагч
GNL Tour

Бидний тухай товчхон

Солонгос орныг Монголчууд бид ажиллах, сурах, амьдрах зорилгоор зорин очсоор тус 2 орны харилцаа олон шатанд одоог хүртэл гүнзгий хөгжиж ирсэн билээ. Харин сүүлийн жилүүдэд тус орныг гэр бүлээрээ, хамт олноороо, найз нөхдөөрөө аялахаар зорьдог Монгол аялагч нарын тоо улам бүр нэмэгдсээр байна.

Мөн түүнчлэн Монгол эх орныг минь зорин ирдэг Солонгосын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэн, Монгол, Солонгос иргэд өөрсдийн соёлыг улам бүр эрчимтэй харилцан танин мэдэж, 2 орны аяллын жуулчлалын салбарыг хамтран хөгжүүлсээр байна.

Жи Эн Эл Түүр ХХК нь аялал жуулчлалын операторын үйл ажиллагааг 2018 оноос хойш тасралтгүй хөгжүүлэн ажиллаж буй, Монгол аялагчид зориулсан Солонгос аялал, Солонгос аялагчид зориулсан Монгол аяллын зах зээлийг үндсэн зорилтот зах зээлээ болгон ажилладаг мэргэжлийн хамт олон юм.

Онцгой аяллууд

Танд санал болгох онцгой аяллууд

Олон өнгөөр солонгорох Солонгос аялал танд мартагдашгүй дурсамжийг үлдээнэ.

Холбоо Барих
Холбоо барих